


Эрхэм хүндэт таныг хаан бугуйвчаар жаргал нэгтгэж хатан сүйхээр заяа зангидаж буй бидний хуримын ёслолд хүрэлцэн ирж ерөөлөө хайрлана уу хэмээн хүндэтгэн урьж байна.
"Жинхэнэ хайр бол зүрхэнд гал носоож, оюун санаанд тайван байдлыг авчирч, илүү ихийг мөрөөдүүлдэг."
Хоёулаа анх их сургуулийн төгсөх курсдаа танилцаж байлаа. Нэг үеийн өөр сургуулийн зүс мэддэг төдий байв.

Сургуулиа төгсөөд хоёул мэргэжлээрээ ажилладаг байв. Ажиллаад 3 дахь жил дээрээ анхныхаа байранд оров.

Бидний төрсөн нутаг Увсын Улаангомд бэр гуйх ёслол үйлдэж, хоёр талын хамаатан садан танилцав. Тэр баяр ёслолоос сарын дараа хоёул гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж, нэг гэрийн эзэд боллоо.

Амьдралын шинэ хуудсыг нээж, хоёулаа Австралийн Сидней хотод сурахаар нүүн ирэв. Гадаад орны өргөн уудам газарт ч хоёулаа хамт байсан нь хамгийн том тулгуур байлаа.

Билгүүн Ариунзаяагийн дотны хоёр найзтай нууцаар хувилдан, Сиднейн үзэсгэлэнт Кирибилли дэх далайн эрэгт гэрлэх санал тавьлаа. Ариунзаяад огт мэдэгдэхгүйгээр бэлдсэн энэхүү гайхалтай мөч хоёрынх нь зүрхэнд үүрд үлдэх дурсамж боллоо.

Увс аймгийн тэнгэр доор, гэр бүлийнхний дунд мөнхийн амлалтаа өгч хуримаа хийж байна.






Таны хариултыг хүлээн авлаа.
Та бэлгийг доорх дансанд шилжүүлж болно
Мөнгөнцоож Билгүүн
Та дансанд шууд шилжүүлж болно